Үзэсгэлэнт сайхан байгаль, өгөөж баян, өргөн дэлгэр нутагт амьдардаг, бид бүхний бахархал болсон урлаг спорт, хөдөлмөр бүтээл, эрдэм судлалын олон арван гавъяатан, алдартнуудтай нутгийн ахан дүүс та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
     Хөгжил дэвшлийн шинэ зуунд орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг цэцэглүүлэн хөгжүүлж, ард иргэдийнхээ ажил амьдралыг тогтвортой сайжруулж, улс орны маань хойч үе, ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа боловсрол, хүмүүжилд онцгой анхаарч, хөдөөд жижиг дунд үйлдвэр хөгжүүлж, ажлын байр шинээр бий болгон өрхийн амжиргааны чадавхийг дээшлүүлэхийн төлөө төр захиргааны байгууллага онцгой анхаарч ажиллах болно.
Өлзий хишгээ хайрладаг өгөөж ээлтэй Баян нутгаараа овоглож явдаг та бүхэндээ эрүүл энх, тэгш дүүрэн, дэлгэр баян, сайн сайхан аж төрөхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
                                                                   ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.НЯМААХҮҮ
                                                                     ХАРИЛЦАХ  УТАС: 88262004 99744172