ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН “ДЭЛБЭЭ” ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
       Тус цэцэрлэг нь 1959 онд Монгол-Польшийн найрамдалт “Цацралт” нэгдэл гэж байхад байгуулагдсан билээ.Энэ үед 25-75 хүүхдийн орон тоотойгоор СӨБ-г эзэмшүүлж байгаад 2000 онд Норвеги улсын тусламжтайгаар сүрлэн барилга баригдаж 2009 он хүртэл 5 хүний бүрэлдэхүүнтэй, 25 хүүхдийн орон тоотой, 1 бүлэгтэйгээр ажиллаж байсан. 2009 онд 12 хүний бүрэлдэхүүнтэй, 60 хүүхдийн орон тоотой, 2 бүлэгтэй болгон 2-5 настай хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаад2014хичээлийн жилээс Номин констракшн ХХК-ны 700 гаруй сая төгрөгөөр барьж байгуулан, иж бүрэн тохижуулж өгсөн 65 хүүхдийн багтаамжтай сумын шинэ цэцэрлэгт үйл ажиллагаагаа явуулж байна.
 У. Одгэрэл /Эрхлэгч/                    
Б.ТуяацэцэгАхлах бүлгийн багш/
Д.Отгончимэг  /Дунд бүлгийн багш/
Ц.Баяртуяа /Бага бүлгийн багш/
Ш.Энхтуяа   /Туслах багш/
П.Бямбасүрэн /Туслах багш/
Ц.Алтантуяа /Туслах багш/
Ү.Бат-Эрдэнэ /Цахилгаанчин/
Д.Цэцэгдарь /Тогооч/
У.Лхам   /Туслах тогооч/
Х.Эрдэнэчимэг     /Үйлчлэгч/    
Л.Дуламсүрэн       /Сахиул/                    
Ц.Цэрэнтогтох     /Сахиул/                    
         Сургуулийн өмнөх боловсролын агуулгын дагуу хүүхдийн бие бялдрыг хөгжүүлж ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болгож, хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн буй орчин юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгож, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд тусалж, хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь тусалж байна. Нэгж хичээл болон хөгжүүлэх үйл ажиллагааг стандартын дагуу зохион байгуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэн ажиллаж байна.
Холбоо барих утас – 88010143