Улаанбаатар төмөр замын Бамбар цэцэрлэгийн танилцуулага

   Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт Мааньт өртөөнд 1992 оны 12-р сард анх байгуулагдсан 20 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 6- хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. 2003 онд Төмөр замын ажилчдын цайны газар байсан барилгыг цэцэрлэг болгон засварлаж төвлөрсөн халаалтанд холбож галчын орон тоо цомхотгогдож 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

      Тус цэцэрлэгийн эрхлэгч – Ж.Отгонбаяр

      Багш – Б.Одончимэг “Дуу хөгжмийн багш мэргэжилтэй “\Нийт 15\ жил ажиллаж байгаа.

     Туслах багш – Г.Нямцэрэн “Цэцэрлэгийн багш мэргэжилтэй” Нийт \22\ жил ажиллаж байгаа. 

     Тогооч – Ц.Эрдэнэням “Тогооч мэргэжилтэй” \2\ жил ажиллаж байгаа

     Сахиул – Энхбат \\5\\ жил ажиллаж байгаа.

  Тус цэцэрлэгт Боловсролын Тэргүүний ажилтан – 1, Заах аргач цол тэмдэгтэн – 2, Заах арга зүйч зэрэгтэй багш -2, хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

    2002-с 2015 онуудад Улсын Мэргэжлийн хяналтын албаны шалгалтанд Бамбар цэцэрлэг нь амжилттай шалгагдсан.

“Бамбар” цэцэрлэгийн онцлог нь

    1. Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.

    2. Багш ажилчид тогтвор сууршилтай ажиллаж байгаа.

    3. Бүлгийн багш дуу багш учраас хүүхдийн авъяасыг нээж илрүүлэх, хөгжүүлэх талд илүү амжилттай ажилладаг.

   Тус цэцэрлэгийн гол амжилт нь: 2001-2015 оны сургуулийн шилдэг хүүхдүүд бүгд манай цэцэрлэгээр сурч хөгжсөн хүүхдүүд байдаг төдийгүй олон урлагийн авкяастан, олимпиадын аварга хүүхдүүд нь бидний шавь нар байдаг нь манай хамт олны бахархал юм.

  2003 онд Улаанбаатар төмөр замын ХБС-ын цэцэрлэгүүдийн дунд зохиогдсон “Бүжиглэе найзуудаа” бүжгийн тэмцээний тусгай байрын шагнал хүртэж байсан.

  2004 онд Төв аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй ” их наадмаас бүжгийн “Бид ирээдүй” хамтлаг мөнгөн медал хүртсэн гэх мэт олон амжилтаар дүүрэн манай хамт олон ажиллаж байна.

  Мөн эцэг эх асран хамгаалагчийн тусламжтайгаар сургалтын орчин, тохжилтыг хийж хүүхэд сурч хөгжих ая тухтай дулаан орчинг бүрдүүлж ажиллахын зэрэгцээ эцэг эхчүүдтэй маш сайн уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.