Эрхлэгч Л.Гантулга

     Эрхэм хүндэт та бүхнийхээ энэ өдрийн мэндийг айлтган мэндчилье. Энэхүү цахим хуудсаар дамжуулан өөрийн байгууллагынхаа танилцуулга, үйл ажиллагааныхаа чиглэл, хийж гүйцэтгэж буй ажлаасаа та бүхэндээ танилцуулахын зэрэгцээ соёлын төвийн цаашдын ажилд үнэтэй санал зөвлөмж өгч хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Байгууллагын танилцуулга:

       Соёлын төв нь 1956 онд Баян сумын Цацралт нэгдлийн клуб нэртэйгээр анх байгуулагдаж байсан.1989 онд Соёлын төв нь эрхлэгч, дуу хөгжмийн багш, номын санч, бүжгийн багш, нүүдлийн болон суурин киномеханикч-2, үйлчлэгч гэсэн орон тоогоор шинэчлэн зохион байгуулагдан ажиллаж байсан. Одоо удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 3, үйлчлэх ажилтан 1, гэрээт ажилтан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

   Сумын хэмжээнд Соёлын Тэргүүний Ажилтан-4, Тэргүүний Ардын Авъяастан-6, нийт 70 гаруй уран сайханчидтай хамтран соёл урлагийн арга хэмжээ явуулж байна.

   Манай Соёл Спортын цогцолбор нь 2012 оны 06-р сард ашиглалтанд орсон. 2 давхар оффиссын зориулалтай баригдсан дотроо 11 өрөө тасалгаатай, 680м\2 барилгын талбайтай нийт 300 хүн хүлээж авах боломжтой, нийтийг хамарсан төрөл бүрийн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг.

     Соёлын төвийн дэргэд дараах үйл ажиллагаа явагдаж байна.

Сумын номын сан.

    Соёлын төвийн номын сан нь  25 хүний суудалтай, 5000 гаруй номын фондтой ба 5 төрлийн шинэ хэвлэлээр тогтмол үйлчилж байна. Хөдөөгийн 3 багт зөөврийн номын сангаар үйлчилдэг.Угийн бичиг хөтлөлтийг 2010 оноос эхлэн айл өрх, албан байгууллагын ажилтан, албан хаагчдад хөтлүүлэн ажиллаж байна. Номын санч Б.Оюунхайч нь мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан туршлагатай ба уншлагын танхим болон гэрээр байнгын уншигч 138 иргэн, ирэгсэд 160 уншигчдад үйлчилж байна. Хөдөөгийн 3 багт зөөврийн номын сангийн солилцоог тогтмол явуулж байна.

Орон нутаг судлах танхим:

     Орон нутаг судлах танхим нь нийт орон нутгийн эд баялагийн дээж болон эд өлгийн хүний гараар бүтсэн нийт 36 үзмэртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Секц, дугуйлан.

     Соёлын төвийн дэргэд ардын болон орчин үеийн бүжгийн дугуйланд-32 сурагч, ардын болон даралтат хөгжмийн дугуйланд-8 сурагч, үндэсний бөхийн секцэнд-8 сурагч, залуучууд хамрагдан хичээллэж байна. Цаашид сагсаны болон волейболын, шатар, даамны секц, дугуйлан хичээлүүлэхээр 3 иргэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон.

  Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын хүрээнд хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор спортын уралдаан тэмцээнүүдийг өөрийн байранд тогтмол зохион байгуулж байна.

   Өнгөрсөн 2015 онд нийслэл, аймаг, суманд зохион байгуулагдсан 14 удаагийн сургалт, семинар, зөвлөгөөнд албан хаагчдаа хамруулж эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн.

   Цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, ард иргэдийг соёлын спортын арга хэмжээнүүдэд оролцох идэвхийг сайжруулж, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байна.

 

 Та санал хүсэлтээ илэрхийлж, биддэнтэй харилцахыг хүсвэл

99868620, 91180120, 95142387 утсаар холбоо барина уу.

      И-мэйл  Ganaa_5678@yahoo.com

Хаяг: Төв. Баян сум. Соёлын төв