ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ЭРҮҮЛМЭНДИЙН ТӨВ

Төв аймгийн Баян сум нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км зайтай оршдог. Авто ба төмөр замаар холбогдсон, дэд бүтэц сайн хөгжсөн сум.

Үйлчлэх хүрээний хүн ам 2109. Үүнээс:

  • 0-1 насны хүүхэд -280
  • 0-5насны хүүхэд -650
  • Төрөх насны эмэгтэйчүүд -598
  • 15-19 насны охид -120
  • Ахмад настан 149 хүнд үйлчилдэг
  • Жилдээ дунджаар 350-380 хүн хэвтүүлэн эмчилдэг хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэг юм.

Манай байгууллагын Алсын хараа”: Хүн бүрт эрүүл, чанартай амьдрал бэлэглэгч, өндөр ёс зүйтэй, хамгийн чадварлаг хамт олон байх

Эрүүл мэндийн төвийн Эрхэм зорилго”: Үйлчлэх хүрээний х¿í àìä ¿ç¿¿ëýõ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх зэрэгт хүргэж,  өндөр ёс зүйтэй, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ, иргэдэд үзүүлэх 

Эрүүл мэндийн төв нь 2016 онд эрхлэгч эмч-1, их эмч 1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, эх баригч бага эмч 1, статистикч бага эмч 1, багийн бага эмч 3, лаборант 1, дархлаажуулалтын сувилагч 1, ээлжийн сувилагч 4, эмийн санч 0.5, ариутгагч 1, угаагч 0.5, тогооч 1, жолооч 1, нярав 1, үйлчлэгч 4, галч 4, нийт 27 ажлын байранд 23 хүний бүрэлдэхүүнтэй, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, дэмжих үйлчилгээ гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Манай хамт олон 2016 онд:

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөтгөх, эмнэлгийн барилгад өргөтгөл хийх
  • Яаралтай тусламж-эрчимт эмчилгээний өрөөг иж бүрэн тохижуулж өргөтгөх, нийт эмч, мэргэжилтнүүдийг хүүхэд, насанд хүрэгчдийн амилуулах суурь тусламж, зүрх болон ослын суурь лавшруулсан тусламжийн сургалтанд бүрэн хамруулах
  • Зайн сургалтыг нэвтрүүлэх
  • Ажилтан бүр ажлын байрандаа “5S” нэвтрүүлэх
  • Магадлан итгэмжлэлийн 203 шалгуур үзүүлэлтийг биелүүлж , эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын баталгаажилтанд хамрагдах
  • Жилийн үйл ажиллагааны үзүүлэлтээрээ аймгийн хэмжээнд тэргүүн байр эзлэх зорилтуудыг дэвшүүллээ.

Холбоо барих:

  • Байгууллагын цахим хуудас /нийтэд зориулсан/:
  1. Байгууллагууд – Эрүүл мэндийн төв
  • Байгууллагын цахим шуудангийн хаяг:

bayan_emt@yahoo.com

  • Дуудлага хүлээн авах утас:

Яаралтай тусламж /103/: 83133036

  • Санал, хүсэлт хүлээн авах утас:
    • Эрхлэгч эмч: 99212899, 88277888
    • Нийгмийн эрүүл мэндийн ажилтан: 99709661
    • Статистикч эмч: 99200618
    • Чанарын баг: 88003484
    • Дотоод хяналт, шалгалтын ажилтан:95189419

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ ЭМЧ Д.ДАШМАА