Баян сумын Зандан ширээ МСУХ-ны нэрэмжит хурдан “Хязаалан” насны морьдын...

Баян сумын Зандан ширээ МСУХ-ны нэрэмжит хурдан “Хязаалан” насны морьдын уралдаан Баян суманд болж өнгөрлөө

46
SHARE

“Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Баян
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Баян
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Баян
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Баян сум” Төв аймгийн Баян сумын “Зандан ширээ” МСУХ-ны нэрэмжит хурдан “Хязаалан” насны морьдын уралдаан энэ амралтын өдрүүдэд боллоо.Тус хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Д.Пүрэвсамбуугийн хүрэн хязаалан “Түрүү магнай”-д , “Аман хүзүү”-д Төв аймгийн Баян сумын уяач Б.Энхболдын халтар хязаалан, мөн “Айргийн 3”-т Б.Энхболдын зээрд халзан хязаалан, “Айргийн 4”-т Баян сумын уяач Б.Баатарзоригийн халтар хязаалан, Баян сумын уяач Ц.Баярцэнгэлийн халтар хязаалан “Айргийн 5”-д хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. Торгон жолоогоо өргүүлэн түрүү, аман хүзүү, айрагт хурдалсан морьдын бай шагналыг Төв аймгийн Баян сумын засаг дарга, Баян сумын “Зандан ширээ” МСУХ-ны тэргүүн Ц.Энхбаатар, Баян сумын Засаг даргын орлогч, Баян сумын “Зандан ширээ” МСУХ-ны нарийн бичгийн дарга М.Мөнх-Эрдэнэ. мөн Баян сумын “Зандан ширээ” МСУХ-ны тэргүүлэгч С.Одбаяр нар гардуулсан байна.
Төв аймгийн Баян сумын нийт уяачиддаа уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь босоо байж энэ жилийнхээ наадамдаа өнгөтэй сайхан наадаж уясан хүлэг болгон нь “Түрүү магнай”-д хурдлан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. “Энэ жилийн наадам ойрхон байна даа ойрхон байна……”

NO COMMENTS

LEAVE A REPLY