Төв аймгийн Бурхан шашинтны Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд аймгийнхаа хилийн...

Төв аймгийн Бурхан шашинтны Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд аймгийнхаа хилийн сумдаар Ганжуур эргүүлж, тахилгатай уул овоонд “Лусын бумба залах ёслол”-ын ажиллагааг зохион байгууллаа

145
SHARE

Төв аймгийн Бурхан шашинтны Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд аймгийнхаа хилийн сумдаар Ганжуур эргүүлж, тахилгатай уул овоонд “Лусын бумба залах ёслол”-ын ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын ивээл дор хийж байгаа бөгөөд ТАБОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчилын хамт 5 лам хүрэлцэн ирж “Бамбар” хайрханы овоонд Лусын бумба залж 108 судар ном айлдан тэнгэр хангайг аргадлаа. Лам нарыг ном унших үед байгаль дэлхий хураа хайрлаж газар дэлхийн цангааг тайллаа. 108 судрыг сумын төвийн өндөрлөг газруудыг оролцуулан нар зөв бүтэн тойруулж, сум орон нутгийнхаа сайн сайхан, гэнэтийн гай барцадгүй, амар амгалан байж, хур бороо элбэг сайхан зуншлагатай байхын тухайд ерөөл өргөн ном айлтгуулсанаар өндөрлөв. Нийт 20 гаруй иргэд, албан хаагчид оролцсон сайхан үйл ажиллагаа боллоо.

NO COMMENTS

LEAVE A REPLY