Оготно устгалын ажил амжилттай явагдаж дууслаа

Оготно устгалын ажил амжилттай явагдаж дууслаа

38
SHARE

Сумын Засаг даргын 2019 оны 03 дүгээр сарын 26-ны өдрийн А/22 тоот Үлийн цагаан оготнотой тэмцэх тухай захирамжаар томилогдсон ЗДТГ-н даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Цант 1-р баг, Өгөөмөр 2-р баг, Цавчир 3-р багуудад 20 тн хордуулсан будаагаар оготно устгалын ажлыг микробиологийн аргаар 2019 оны 04-р сарын 14-нөөс 04-р сарын 21-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэлээ.
Уг ажилд багийн Засаг дарга С.Цэдэвдорж, Ү.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нар ахлан ХААТасгаас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас түр ажлын байраар 15 хүнийг цалинжуулан хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр ханган ажиллуулсан.
Сумын хэмжээнд 1568 га талбайд хортон мэрэгч устгах биобэлдмэлийг цацах ажлыг Цант 1-р багт 524 га талбайд 1308 кг, Өгөөмөр 2-р багт 522 га талбайд 1306 кг, Цавчир 3-р багт 522 га талбайд 1306 кг биобэлдмэлийг тус тус явганаар цацсан.
Цант 1-р багт 1308 кг биобэлдмэл хувиарлан Хагархай, Хөндлөн дэрс, Хоолтын гол, Нарийн хүр, Хавцал, Өндөр хүр, Шуурагт, Малын ус, Цантын бүс нутаг, Цантын Ар худаг, Улаан худаг, Дэрст Хоолой, Үнээ, Гучин, Дэндгэр, Шаралдай, Жаргалантын гол, Бөгсийн Хонд, Адгийн толгой, Хашаат, Хэрлэг, Муу ус, Номтын хоолой, Бөөрийн гол, Өндөр худаг гэх газруудад 524 га талбайд биобэлдмэлийг цацах ажлыг зохион байгуулж ажилласан.
Өгөөмөр 2-р багт 1306 кг биобэлдмэл хувиарлан Мэргэний ухаа, Зүлэгт, Сондуул, Төгрөг, Оорцог, Цагаан худаг, Гүн худгийн тал, Чулуут, Цайдам, Нүхэн, Их, бага өгөөмөр, Хужирт, Наран, Элгэн, Сахилдаг, Бичигт, Яндаг, Зараа, Их, бага Сарьхиа, Улаантойром, Бор өндөр, Майхан, Хэрээ төрдөг, Налгай, Тарвагат, Хар өндөр, Улаан толгой, Шүүгээ, Булаг, эргэнэг, Гашуун, Цагаан толгой гэх газруудын нийт 522 га талбайд биобэлдмэлийг цацах ажлыг зохион байгуулсан.
Цавчир 3-р багт 1306 кг биобэлдмэл хувиарлан Гашуун, Хүнхэр, Их булаг, Хадат хясаа, Айраг нуур, Хүүш, Бурхант, Дэндгэр, Цагаан толгой, Шар хад, Хонгор морьт, Цавчир, Ямаат, Хүн буудаггүй, Бор өндөр, Нурамт, Баржин, Ар шанд, Нүүрст хонхор, Довдонжамц, Цагаан чулуут, Мушгиан шанд, Гөрөөчийн дэл, Шивээ, Найман хонд, Цагаан усны хонхор, Хамар ус, Лувсандамдин, Хүүхдийн худаг, Бамбар, Хэсэг, Сондуул, Бидний нутаг баян зэрэг газруудад нийт 522 га талбайд 1306 кг биобэлдмэлийг цацах ажлыг зохион байгуулан ажилласан байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY