SHARE

Баян сумын “Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн нэрэмжит” Ерөнхий боловсролын сургуулийн 45 дахь удаагийн “Мөнгөн хонхны баяр” боллоо. “Мөнгөн хонхны баяр”-ын нээлтийн арга хэмжээнд сумын засаг даргын орлогч М.Мөнх-Эрдэнэ хүрэлцэн ирж нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэж мөн урлаг, сурлага спортоороо амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа.”Тэргүүний сурагч” алтан медалиар Б.Ундрах, Б.Цэцэгээ, “Спортын шилдэг сурагч” алтан медалиар Б.Эрдэнэхуяг, “Шилдэг сурагч” алтан медалиар Э. Маралгоо, Г. Цогтбаяр, “Авьяаслаг сурагч” алтан медалиар Б.Тунгалаг, Э.Энхцэцэг нарыг тус тус шагналаа. Мөн өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдийнхээ эрдэм мэдлэг, сайн сайхны төлөө зүтгэж яваа эцэг эхчүүдийг шагнаж урамшуулсан байна.Нийт төгсөгчиддөө урлаг, сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе

NO COMMENTS

LEAVE A REPLY