• bayansum.zdtg@gmail.com
ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН СУМДАД АЯЛАХ ТУГ ДЭВТРИЙГ 3 ӨДӨР СУМАНД АЯЛУУЛЛАА.

Монгол улсад худалдааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан сумдад аялах туг, дэвтрийг 2021оны 10-р сарын 25-ны өдөр Баянжаргалан сумаас хүлээн авч сумандаа 3 хоног худалдааны байгууллагаар аялуулан Баянцагаан суманд хүлээлгэн өглөө. Баян сумын худалдааны 100 жилийн ойг зохион байгуулж Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, ХААТасгийн мэргэжилтэн Ш.Одгэрэл, Б.Ууганбаатар нар худалдаа үйлчилгээний эрхлэгч нартай уулзалт зохион байгуулж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Нийгмийн хариуцлагын хүрээнд худалдаа үйлчилгээний газрууд гаднах хаягаа шинэчлэх, хаяг нь гэрэл болон гэрлэн чимэглэлтэй байх, хаягийг хуучин монгол бичгээр бичиж давхар криллээр бичих, ойр орчмын нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж ажиллахыг уриаллаа

2021-10-27 17:32:37