• bayansum.zdtg@gmail.com
“ЮЛХОРСҮРЭН” ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛЛОО

Билгийн тооллын Арван долоодугаар жарны “Сайжруулагч” хэмээх Усан бар жилийн зуны илүү эхэн сарын шинийн арван буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн билэгт энэ сайн өдөр Өгөөмөр багийн нутагт орших Юлхорсүрэн уулыг тахилаа.

Байгаль орчноо хайрлан хамгаалж, түүх соёл, төрт ёсны уламжлал, зан заншлаа дээдлэн, хамаг амьтан, хүн ардын энх амгалан, сайн сайхан бүхэн дэлгэрэхийн ерөөл өргөх зорилгоор Юлхорсүрэн уулаа ийнхүү тахин хүндэтгэлээ.

Тахилгад УИХ-ын гишүүн Ц.Туваан, сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, “Сандагдаржаалин хийд”-ийн хамба лам Д.Бархасбадь, тахилгын арга хэмжээг хамтран зохион байгуулагч УИХ-ын гишүүн Ц.Тувааны аав хурандаа Л.Цэвэгдорж, ээж н.Доржханд болон нутгийн иргэд оролцсон юм.

Тахилгаар Сандагдаржаалин хийдийн лам хуврагууд ном хуран,сумын соёлын төвөөс урлагийн тоглолт, Хурдан Их насны морьдын уралдаан, Үндэсний бөхийн барилдааныг тус тус зохион байгууллаа.

Тахилгат шүтээн Юлхорсүрэн хайрхан минь нутгийн ард түмэн биднийг ээ өнөд ивээж, хамаг амьтан тусыг олж энх амгалангаар халгин цалгиж байхын өлзийт сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

2022-06-10 19:25:09