• bayansum.zdtg@gmail.com
БАЯН СУМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ГЛИНОЕЦК ХОТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга Збигнев Рау Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Айлчлалын хүрээнд Төв аймагт болон Баян суманд хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баттөгс, сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нар хүлээн авч уулзан цаашид Баян сум болон Польш улсын Глиноецк хотын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

Мөн З.Рау сайдын айлчлалын хүрээнд зориулан Баян сумын ЗДТГ-аас бэсрэг наадмын үйл ажиллагааг зохион байгуулан монгол үндэсний өв соёлыг харуулсан арга хэмжээнүүдийг үзүүллээ.

2022-06-05 20:14:58