• bayansum.zdtg@gmail.com
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний бичиг үсгийн баярын арга хэмжээг зохион байгуулж нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, Баян сумын хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга А.Мөнх-Од нар оролцлоо.

Баярын арга хэмжээний үеэр Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая-2025 аяны хүрээнд зохион байгуулсан "Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн анхан шатны модуль сургалт"-д амжилттай суралцсан албан хаагчдад гэрчилгээ гардуулав.

Үндэсний бичиг үсгийн баяраар:

-Хурдан уншигч төрийн албан хаагч, иргэн, сурагч

-Сайхан бичигтэн төрийн албан хаагч, сурагч

-Үндэсний бичгийн өвөрмөц бичлэгтэй үгийг хэн сайн унших вэ? АХА тэмцээнийг тус тус зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

АХА тэмцээний тэргүүн байранд Ц.Хатанзаяа

Дэд байранд С.Нандинцацрал

Гутгаар байранд Ө.Ундармаа

Сайхан бичигтэн төрийн албан хаагчаар

Тэргүүн байранд Ж.Мягмарсүрэн

Дэд байранд Б.Жавхланбаатар

Гутгаар байранд Д.Гантөмөр

Сайхан бичигтэн сурагчаар

Тэргүүн байранд Д.Туяасайхан

Дэд байранд Н.Тэргэлмаа

Гутгаар байранд Б.Хүслэн

Хурдан уншигч төрийн албан хаагчаар

Тэргүүн байранд С.Нандинцацрал

Дэд байранд Д.Нарантунгалаг

Гутгаар байранд Ж.Мягмарсүрэн

Хурдан уншигч сурагчаар

Тэргүүн байранд С.Алтаншагай

Дэд байранд Б.Бат-Энх

Гутгаар байранд Д.Туяасайхан нар тус тус шалгарлаа.

2022-05-18 17:45:12