• bayansum.zdtg@gmail.com
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КШИШТОФ БОЙКО БАЯН СУМЫН ЕБС-ИЙН МЭДЭЭЛЭЛЗҮЙН КАБИНЕТИЙГ ТОХИЖУУЛЖ ӨГЛӨӨ

Хамтын ажиллагааны хүрээнд Баян сумын ЕБС-ийн сурагчдын орчин үеийн шинэлэг техник тоног төхөөрөмж, тухтай анги танхимд сурч хөгжих боломжийг бүрдүүлэн Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшиштоф Бойко мэдээлэлзүйн кабинетийн тоног төхөөрөмжийг 28 сая төгрөгөөр шинэчлэн хүлээлгэн өглөө.

2022-09-25 14:34:23