• bayansum.zdtg@gmail.com
СУМЫН ЗАСАГ ДАРГА М.МӨНХ-ЭРДЭНЭД ХҮҮХДИЙН ЭЛЧИЙН ҮНЭМЛЭХ, АНДГАЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Сумын Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Мөнх-Эрдэнэ Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Баян сумын хүүхдийн 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн чуулганаар гарсан санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг танилцуулан, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Уг чуулганаар сумын “Хүүхдийн элч”-ээр сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнийг сонгон баталгаажуулсан билээ.

Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Баян сумын “Хүүхдийн элч”-ийн үнэмлэх, андгайг Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан О.Оюунсүрэн болон Сурагчдын зөвлөлийн гишүүд Засаг даргад гардуулан өглөө.

2022-11-14 14:52:36

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0