• bayansum.zdtg@gmail.com
БАЯН СУМЫН ТӨВ ДОТОРХ 2 КМ АВТО ЗАМЫН АЖЛЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Баян сумын төв доторх 2 км авто замын ажлын шав тавих ёслол зохион байгуулагдлаа. Шав тавих ёслолд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн БЗОСК-ийн захирал Ж.Баттөгс, Баян сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ болон Баян сумын ИТХ-ын үе үеийн төлөөлөгчид, “Неон гэгээ” ХХК-ны хамт олон, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга, удирдлагууд, төсөвт байгууллагын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ:

Сумын төв доторх 2 км авто замын ажлыг сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж байгаагаараа онцлог бөгөөд 2022 онд 455 сая төгрөгийн санхүүжилт батлагдсан бөгөөд ирэх 2023 оны аймаг, сумын төсөв хэлэлцэх үеэр дэмжин ажиллахаа илэрхийлсэн аймгийн удирдлагуудад талархсанаа илэрхийллээ.

Авто замын ажлын далан болон гүүр хоолойн ажлыг 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

2022-10-24 18:25:46