• bayansum.zdtg@gmail.com
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ УРЛАГИЙН БАГА НААДАМ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022 оны 11-р сарын 19-ны өдөр сумын соёлын төвд Засаг даргын нэрэмжит "Урлагийн бага наадам-2022" зохион байгуулагдаж нийт 7 баг оролцож шилдэгүүдээ тодрууллаа.

Урлагийн бага наадмын шүүгчээр МУУГЗ Г.Батнасан, МУГЖ А.Бямбатөгс, МУСТА Б.Гантуяа нар ажиллаж шүүлтийг хийлээ.

Мөн урлагийн бага наадмыг ивээн тэтгэн, хамтран ажилласан Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Б.Нямжав танд талархал илэрхийлье.

Гоцлол дууны төрөлд тэргүүн байранд ШШГЕГ-ийн харьяа хорих 415-р ангийн албан хаагч Н.Төгөлдөр, дэд байранд ЕБС-ийн дуу хөгжмийн багш П.Түвшинсанаа, гутгаар байранд ШШГЕГ-ийн харьяа СМДӨАЭАХХГ-ийн алба хаагч Б.Маралмаа.

 

ДУЭТ болон хамтлаг дууны төрөлд тэргүүн байранд ЗДТГ Ү.Бат-Эрдэнэ, А.Мөнх-Од, дэд байранд Дэлбээ цэцэрлэг А.Сайханжаргал, А.Мөнхнасан, гутгаар байранд ЕБС Э.Бат-Ирээдүй, Ө.Ундармаа

Гоцлол бүжгийн төрөлд тэргүүн байранд Төрийн банкны харилцааны менежер Б.Золбоо, дэд байранд Соёлын төвийн номын санч Б.Дархижав, гутгаар байранд ЗДТГ-ын газрын даамал Э.Эрдэнэтунгалаг

Хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байранд ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-ын баг, дэд байранд Төрийн банк, Цаг уурын мааньт станц, Тэс петролиум ШТС баг, гутгаар байранд Эрүүл мэндийн төвийн баг

Найрал дууны төрөлд тэргүүн байранд ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ, дэд байранд ЗДТГ, гутгаар байранд ЕБС

Гоцлол хөгжмийн төрөлд тэргүүн байранд ЕБС-ийн дуу хөгжмийн багш П.Түвшинсанаа, дэд байранд Дэлбээ цэцэрлэгийн багш Б.Туяацэцэг, гутгаар байранд Эрүүл мэндийн төвийн НЭМА Б.Мөнгөнчөдөр

Хамтлаг хөгжмийн төрөлд тэргүүн байранд ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ, дэд байранд Дэлбээ цэцэрлэг, гутгаар байранд ЕБС

Язгуур урлагийн төрөлд тэргүүн байранд ЭМТ-ийн дарга Д.Отгонбаяр, дэд байранд ЗДТГ-ын Цант 1-р багийн Засаг дарга Ц.Батцэнгэл, гутгаар байранд ШШГЕГ-ын харьяа Хорих 415-р ангийн алба хаагч Н.Төгөлдөр

Бусад номинацийн төрөлд тэргүүн байранд ЕБС-ийн орос хэлний багш Э.Хулан, дэд байранд Соёлын төвийн номын санч Б.Дархижав, гутгаар байранд ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-ын алба хаагч Ё.Хэрлэнцацрал нар тус тус шалгарлаа

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-ын хамт олон Шилдэгийн шилдэг байгууллагаар шалгарч өргөмжлөл 1,000,000 төгрөгөөр

Дэд байранд ЗДТГ-ын хамт олон Шилдэг байгууллагаар шалгарч өргөмжлөл 700,000 төгрөгөөр

Гутгаар байранд Дэлбээ цэцэрлэгийн хамт олон Шилдэг байгууллагаар шалгарч өргөмжлөл 500,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

2022-11-21 15:23:14