• bayansum.zdtg@gmail.com
ТӨВ АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД” ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төв аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд улс, аймгийн аварга малчид оролцсон "ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД" зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Баян суманд зохион байгуулж УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ болон Баянжаргалан, Баянцагаан, Архуст, Баян сумын улс, аймгийн аварга малчид оролцсон.

Уг уулзалт, зөвлөгөөн нь Монгол түмний бахархал болсон уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн аварга малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, бизнес болгон хөгжүүлж, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

2023-04-19 14:25:12