• bayansum.zdtg@gmail.com
БАЯН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

Эрдмийн баярын арга хэмжээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Сумын Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Мөнх-Эрдэнэ, ЕБС-ийн захирал Г.Батсайхан нар оролцлоо.

Эрдмийн баяраа тэмдэглэж буй сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болж спортлог сурагчаар 9а ангийн Б.Энхчимэг, Ш.Сэргэлэнбаатар,Г.Номонзаяа, Авъяаслаг сурагчаар 9а ангийн А.Мөнхтуяа, Шилдэг төгсөгч сурагчаар 9а ангийн С.Алтаншагай, Л.Халиун, Тэргүүний сурагчаар 9а ангийн Г.Ундрам, Эрдэм оюу медалиар 9а ангийн Б.Хүслэн, О.Барсболд, А.Бат-Аялгуу нар шагнагдлаа.

2023-05-11 15:41:23