• bayansum.zdtg@gmail.com
БАГШ НАРЫН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг Монгол улс тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр багш нарын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга А.Мөнх- Од, ЕБС-ийн захирал Г.Батсайхан, Дэлбээ цэцэрлэгийн эрхлэгч Ц.Баяртуяа нар оролцож эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим багшийг "Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хүндэт жуух бичиг", "Төв аймгийн Засаг даргын хүндэт тэмдэг", "Төв аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг", "Баян сумын Засаг даргын хүндэт жуух бичиг"-ээр шагналаа.

Орон нутгийн удирдлагын зүгээс сүүлийн жилүүдэд боловсролын хөгжил, хүүхдийн хөгжил, сургууль, багшийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулан мөн боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт жуух бичгээр Дэлбээ цэцэрлэгийн ажилтан С.Баярсайхан

Төв аймгийн Засаг даргын хүндэт тэмдэгээр Дэлбээ цэцэрлэгийн багш Б.Туяацэцэг

Төв аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр ЕБС-ийн ажилтан С.Анхболд, Х.Отгонцэцэг

Баян сумын Засаг даргын хүндэт жуух бичгээр ЕБС-ийн багш Г.Нандинцэцэг, ЕБС-ийн ажилтан Б.Өнөржаргал нар тус тус шагнагдлаа.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

2023-10-04 12:47:12