• bayansum.zdtg@gmail.com
ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "СТАНДАРТ БА ХӨГЖИЛ" УРИАТАЙ АЯН ӨРНҮҮЛЭХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БАЯН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Жил бүрийн 11 дүгээр сарын эхний 7 хоногт Дэлхийн чанарын өдөр тохиодог. 2023 онд "Стандарт ба хөгжил" сэдвийн дор Төв аймгийн стандарт, хэмжилзүйн хэлтэс, Баян сумын Засаг даргын Тамгын газар хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг Баян суманд зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Батсайхан, Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцлоо.

Тус өдөрлөгөөр 70 гаруй аж ахуйн нэгж иргэнийг хамруулж, тохирлын баталгаажуулалт, масс, цахилгааны хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулан, сорилтын лабораторийн үйл ажиллагааг танилцуулж хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, хэлтсийн үйл ажиллагаа стандартыг сурталчилсан танилцуулга брошур тараан, холбогдох стандартаар сургалт мэдээлэл хийлээ.

Орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар тодорхой үр дүнд хүрсэн Д.Эрдэнэцэцэг эрхлэгчтэй Мишээл дэлгүүрийн хамт олонд Стандарт хэмжилзүй хэлтсийн даргын нэрэмжит "Чанарыг эрхэмлэгч шагнал"-ыг гардуулан өглөө.

Мөн Төв аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс болон Баян сумын худалдаа үйлчилгээ эрхлэгч нар, төсвийн байгууллагуудын дунд нөхөрсөг волейболын тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байранд Б.Мөнхбат ахлагчтай Эрүүл мэндийн төвийн хамт олон, дэд байранд Э.Бат-Ирээдүй ахлагчтай ЕБС-ийн хамт олон, гутгаар байранд Ү.Бат-Эрдэнэ ахлагчтай ЗДТГ-ын хамт олон тус тус шалгарлаа.

2023-11-08 18:25:41