• bayansum.zdtg@gmail.com
“БАЯН-100” БЭЛЭГ ДУРСГАЛ, БЭЛГИЙН БАГЦ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ УДИРДАМЖ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газар

ХАМРАХ ХҮРЭЭ:

Үзэсгэлэн худалдаанд харьяалал харгалзахгүй аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгч, иргэд нээлттэй оролцоно.

ХУГАЦАА, ХОЛБОО БАРИХ:

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11:00 цагт сумын соёлын төвд болно. Холбоо барих дугаар: 88027916, 94188864

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:

Иргэн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч, иргэдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Үүнд

-Сүү цагаан идээ (бүх төрлөөр)

-Арьс, ширэн урлал

-Гар урлал (шигтгээ наамал)

-Оёдол нэхмэл

-Эсгий, давс, гипсэн урлалаар бүтээсэн бэлэг дурсгалын зүйлс

-Модон урлал

-Ургамал, үр тарианы үйлдвэрлэл (арвай, цайны ургамал) гэх мэт бүх төрөл

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

-Үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ танилцуулах аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч, иргэд бүтээгдэхүүний хэдэн ч төрлөөр оролцож болно.

-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгод анхаарах

-Бэлгийн багцад оруулах сонирхолтой бараа бүтээгдэхүүний хэмжээ, өнгө үзэмж зэргийг харгалзах

ШАЛГАРУУЛАЛТ:

-Барааны төрөл

-Нийлүүлэх боломж хэмжээ

-Сав баглаа боодол, хаяг шошго

-Үнэ ханш зэргийг харгалзан үзэж бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэн худалдаанаас сонгож гэрээ хийж ажиллана.

2024-04-17 14:20:36