• bayansum.zdtg@gmail.com
"ЗАНДАН ШИРЭЭ"-ИЙН ХУРД-2024 ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО.

Төв аймгийн Баян сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан сумын “Зандан ширээ” МСУХ-оос “Зандан ширээ”-ийн хурд-2024 аймгийн зэрэглэлтэй зүүн бүсийн хурдан морины уралдааныг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл, Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, МУ-ын манлай уяач Х.Цогтсайхан, Зандан ширээ морин спорт уяачдын холбооны тэргүүн Б.Баттулга нар оролцлоо.

Хурдан их насны уралдаанд:

Түрүү магнайд: Уяач Г.Цэрэндашийн хул

Аман хүзүүнд : Уяач Б.Оюунболдын бор

Айргийн гуравт: Уяач Ү.Атарсайханы хонгор

Айргийн дөрөвт: Уяач н.Төгсбаярын хээр

Айргийн тавд: Уяач Г.Дөлгөөнтамирын зээрд халзан

Хурдан хязаалан насны уралдаанд:

Түрүү магнайд: Уяач З.Жавхлангийн шарга

Аман хүзүүнд: Уяач н.Төмөрцоожын хээр

Айргийн гуравт: Уяач н.Доржсүрэнгийн хүрэн

Айргийн дөрөвт: Уяач П.Алтаншагайгийн хээр

Айргийн тавд: Уяач У.Сэргэлэнбаатарын хүрэн

Хурдан шүдлэн насны уралдаанд:

Түрүү магнайд: Уяач н.Цэрэнтогтохын халтар

Аман хүзүүнд: Уяач н.Алтанцэрэнгийн хээр

Айргийн гуравт: Уяач Б.Энхбаярын хээр халзан

Айргийн дөрөвт: Уяач н.Эрдэнэтогтохын хээр

Айргийн тавд: Т.Оюунбаярын зээрд халзан нар тус тус хурдаллаа.

2024-05-05 11:47:20