• bayansum.zdtg@gmail.com
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баян сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн нэрэмжит "Зандан ширээгийн хурд зүүн бүс-2024", Ажнай гал уяанаас зохион байгуулж буй "Ирээдүйн түмэн эх-2024" хурдан морины уралдаан болох тул Сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/58 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай", 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/61 дүгээр "Зандан ширээгийн хурд зүүн бүс-2024 хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарч өчигдөр ажлын хэсэг хуралдлаа.

Хурлаар Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ уралдааны явцад нийгмийн хэв журмын зөрчил гаргуулахгүй байх, хүн мал эмнэлгийг зохион байгуулалт сайтай ажиллан уралдаанч хүүхэд уралдааны морины аюулгүй байдал, наадмын хэв журмыг хангаж, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чиглэл өглөө.

2024-05-01 17:52:14