• bayansum.zdtg@gmail.com
ЗАСАГ ДАРГА М.МӨНХ-ЭРДЭНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАA

Баян сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, Эрүүл мэндийн төвөөс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, бэлтгэл хангахтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг сумын хэмжээнд зохион байгуулж байна.

Засаг дарга М.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг өнөөдөр Ерөнхий боловсролын дунд сургууль, Дэлбээ цэцэрлэг, Бамбар цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, удирдлагуудтай уулзаж тус бүрийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангалт, ариутгал халдваргүйтэл, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажлын явц, шаардлагатай бодисын хангалт, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл зохион байгуулалт, сурагчдын нийгэм, сэтгэл зүйн байдлыг дэмжих ажлууд, багшийн хангалтын хувь болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээ мэдээлэлүүдийг сонслоо.

Сумын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 325 сурагч, 17 багштайгаар энэ хичээлийн жил эхлэх ба нийт багш ажилчдын 97% вакцины бүрэн тундаа хамрагдсан байна. Харин сурагчдын вакцинжуулалтын явц 55%-тай байна. Дэлбээ цэцэрлэг 36 хүүхэд, 6 багштайгаар энэ хичээлийн жил эхлэх ба нийт багш ажилчид 100% вакцины бүрэн тундаа хамрагдсан байна. Бамбөр цэцэрлэг 16 хүүхэд 2 багштайгаар энэ хичээлийн жил эхлэх ба нийт багш ажилчид 100% вакцины бүрэн тундаа хамрагдсан байна.

2021-09-14 16:43:18