• bayansum.zdtg@gmail.com
ХАНГАЙН БУЛГИЙН ХҮН ЧУЛУУ

Байршил: Төв аймаг, Баян сум, Хангайн булаг

Он цаг: НТ VI-VIII

Хамгаалалтад авсан: БСШУС-ын сайдын 161-р тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.

Дурсгалын тухай:

Сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км зайтай Хангайн булаг хэмээх газарт (Хатан, Ноён)-ы хэмээн нэрийдсэн хоёр хүн чулуун дурсгал бий. Энэ хөшөө нь 93 см өндөр, хар өнгийн боржин чулуугаар эрэгтэй хүний цээж болон толгойн хэсэг, нүд, хөмсөг, хамар, ам болон сахал, хоёр чих, гарын хуруунууд зэргийг болхидуу байдлаар цоолборлож дүрсэлсэн байна.   Зүүн энгэртээ барьсан хундагыг харахад  эртний язгууртан хүний шинжийг бүрдүүлсэн байна гэж үзэж болохоор юм. Үүнээс  14 метрийн зайд эмэгтэй хүнийг дүрсэлсэн хүн чулуу орших ба энэ хүн чулуу нь хоёр гартаа хундага  цээжиндээ  барьсан байх аж. Нүүрний хэсэг нь тод бөгөөд түүний дотор баруун  хөмсгийг нүдний уртаас илүү гаргаж дүрсэлжээ.

2021-09-14 12:34:18