ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

              Эрхэм зорилго:

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, үр дүнг тооцох, хяналт – шинжилгээ үнэлгээ хийх, Засаг даргад бодлогын зөвлөгөө өгөх, нутгийн захиргааны удирдлага, зохицуулалтаар  хангах, төрийн захиргааны стандартыг мөрдүүлж, Төрийн удирдлагад иргэний оролцоог нэмэгдүүлэн, төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэн ард иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод, чанартай, аливаа чирэгдэлгүй хүргэхэд оршино.

Зорилт:

Баян сумын Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг  үүрэг болон өөрийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэгдсэн стратегийн болон өмчлөлийн дараахь зорилтуудыгдэвшүүлжбайна. Үүнд:

  • Сумын нийгэм, эдийн засаг,  хөгжлийг тогтвортой ахиулах
  • Захиргааны үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах
  • Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжоор хангаж, сумын өнгө төрх, тохижилт, нийтийн үйлчилгээг сайжруулна
  • Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар байгууллагын  үйл ажилагааны үр дүнг дээшлүүлнэ.

  Иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

  • Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэр, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг  сурталчлах, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг иргэдэд хэвлэж олшруулан өгөх үйлчилгээ
  • Эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион  байгуулж, мэдээллээр хангах
  • Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  • Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ,  үнэлгээг хийх, тайлан мэдээ, мэдээллийг олон нийтэд мэдээлэх
  • Монгол Улсын Төрийн дээд шагнал, Засгийн газрын яам, агентлаг, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шагналаар шагнуулахаар  ирүүлсэн санал, материалыг хүлээн авах, зөвлөгөө өгч холбогдох газруудад уламжлах
  • Иргэдийн өргөдөл, гомдол, санал  хүсэлт,мэдээллийг  амаар, бичгээр, цахим шуудангаархүлээн авч, судлан шийдвэрлүүлж хариу өгөх үйлчилгээ
  • Архивын лавлагаа өгөх үйлчилгээ
  • Сумын Төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлыг иргэдэд  мэдээлэх, сурталчлах
  • Нотариатын үйлчилгээ

Сумын Засаг даргын Тамгын газрын танилцуулга

Одоо Баянсумын Засаг даргын Тамгын газарт улс төрийн 6, төрийн захиргааны 15, төрийн үйлчилгээний 11, нийт 32 албан хаагч тус тус ажиллаж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл нийт 32 албан хаагчдын 15 нь дээд, 7 нь тусгай дунд, 5 нь бүрэн дунд, 5 нь бүрэн бус боловсролтой байна.

Тус  сум нь 3 багтай, 3 багийн даргатай үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус  бүр нэг баг хариуцан ажиллаж, дотоод ажилд туслах, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.