Нутгийн  ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж Баян сумын  Засаг дарга миний                                                                                  бие мэндчилж байгаадаа баяртай байна. 
  Мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн өнцөг булан  бүрээс мэдээлэл технологийн хурдацтай хөгжиж буй шинэ дэвшлийг  ашиглан Төв сайхан нутгийн маань ажил үйлс, түүхэн замналыг агуулсан  цахим хуудсанд зочилж байгаа эрхэм танд баярлалаа.. Үүний нэг илрэл  болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд  зочилсноор Төв аймгийн Баян сумын  талаархи мэдээлэл, цаг үеийн  үйл явдал,  байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой үнэн бодит олон  талын мэдээллийг авах боломжтой юм.
 Та бүхэн бидний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, үнэтэй санал  зөвлөгөөг электрон шуудан болон бусад хэлбэрээр ирүүлнэ гэдэгт найдаж  байна. Та бүхэнд орон нутгийнхаа хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа  дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.
БАЯН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.ЭНХБААТАР

УТАС: 99272006