Төрийн шагналт нэрт зураач Б. Пүрэвсүхийн нэрэмжит                                  

Баян сумын ерөнхий боловсролын бүрэн дунд

сургуулийн танилцуулга

  Баян сумын ЕББДСургууль нь 1940 онд байгуулагдсан. Тус дунд сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилд 23 багш, 17 ажилчидтай 294 сурагчидтайгаар 76 дахь жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Мэргэжлийн багшаар 100% хангагдсан ба 90% нь дээд боловсролтой, 54% нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.

6-14 насны 304 хүүхэд сургуульд хамрагдахаас 294 суралцагч сургуульд суралцаж   хамран сургалт 90,4 %, сургууль завсардсан сурагч байхгүй. Нийт 13 бүлэгт 294 суралцагч суралцаж   анги дүүргэлт   23 байна.   Үдийн цайнд 170 сурагч хамрагдаж байна.

Энэ хичээлийн жилд БСШУЯ-ны “Шинэ зууны боловсрол” төсөл “ Эко”, “ Авьяас”, “Үдийн цай“ хөтөлбөрүүд, Тайландын Гүнжийн сангийн төсөл, хөтөлбөрт тус тус хамрагдсан.

“ Авьяас”, “Ном”,” Багшийн хөгжил” хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Төв аймагт Аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд 9а ангийн сурагч А. Мөнхбат 3000 метрийн зайд тэргүүн байр эзэлж алтан медаль, 9а ангийн сурагч Э.Болдбаатар 3000 метрийн зайд 2-р байр эзэлж мөнгөн медаль,7а ангийн сурагч Г.Мөнгөнзул 1000 метрийн зайд 1-р байр эзэлж алтан медаль, 7а ангийн сурагч М.Хатантуул 1000 метр тусгай байр эзэлсэн амжилт гаргалаа.

“Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь“ илтгэлийн уралдаанд монгол хэл, уранзохиолын багш Ө.Уянга бүсээс тэргүүлж, Төв аймагт 4-р байранд шалгарлаа.

Зүүн бүсийн сургалт боллоо

2015 оны 12 дүгээр сарын 17-19 ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ суманд “Суурь боловсролын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх сургалтанд Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан, Баян зэрэг 6 сумын зүүн бүсийн сургалт семинар боллоо.

Орос хэлний төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд 9а ангийн сурагч Ш.Дашдулам 2-р байранд шалгарав.

Монгол ёс заншлаа дээдлэн “Дээлтэй монгол” тэмцээнд зохион байгуулж ангиуд амжилттай оролцож анги бүрээс шилдэг сурагчид шалгарлаа.